“Үндэсний өв соёлоо
Түгээгч,Тээгч” улсын уралдааны
удирдамж
Үндэслэл: 1. Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт
Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмэр төдийгүй дэлхийн утга соёлын
нандин өв юм.
2. “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-2” нь бүх нийтийг Монгол бичигтэн
болгох үүнд чиглэсэн аливаа үүсгэл санаачлагыг хөхүүлэн дэмжсэн эрхзүйн тулгуур
баримт юм.
3. Сүүлийн арваад жил зохион явуулсан аливаа уралдаан, тэмцээн, олимпиад
нь багш, сурагч гэсэн ангилалд хувийн тэргүүн шалгаруулахад анхаарснаас бус
хүссэн багш,анги, бүлэг оролцох үндэсний хөтөлбөрийн олныг хамруулах гэсэн үзэл
санааг хэрэгжүүлэхэд дутагдалтай байлаа.
Тиймээс үндэсний
бичиг,өв соёлоо түгээгч багш, үндэсний бичиг,өв соёлоо тээгч
анги бүлэг шалгаруулах улсын уралдааныг зохион явуулах боллоо.
Уралдааны зорилго:Багшийн үйл ажиллагаагаар шавь нарыг нь
Шавь
нарынх нь чадвараар багшийг нь тодруулж,урамшуулж,сурталчилж,алдаршуулахад оршино.
Зохион байгуулагч: Монгол бичгийн сургалт,
судалгааны ”Ертөнц“ төв
Хамрах хүрээ: 7,
8, 9-р
ангийн сурагч,тэдний монгол бичгийн багш
Жич:-1
бүлэг 30-аас доошгүй сурагч байна.
-Сургуулийн онцлогоос хамаарч 1
бүлэгт 30 сурагч бүрдэхгүй тохиолдолд зохион байгуулагч талд хандана уу.
Уралдааны төрөл: Хичээнгүй бичиг, Хурдан уншлага
Жич:-Хичээнгүй бичиг болон уншлагын
хэрэглэгдэхүүн,тавигдах шаардлага,зааварчилгааг
2015-01-01нд www.khel bichig.mn сайтад тавина.
-Хичээнгүй
бичгээр бичихдээ БСШУЯ-ны зөвшөөрсөн /Монгол бичиг-1,2014/ сурах бичигт мөрдөж буй хичээнгүй бичгийн
стандарт тигийг баримтлана.
-Монгол бичгээр уншихдаа 1
минутанд уншсан үгийн тоогоор ангийн дунджийг гаргана.
Хугацаа: 2014.12.03 - 2015.05.01 хооронд
Жич:2014.12.03 – 2015.01.01 хүртэл уралдааны бэлтгэлийн үе.
Үүнд: Багш анги
бүлгээ сонгох,бүрдүүлэх,бүртгүүлэх, хичээнгүй болон шудрага уншуулах өөрсдийн
бэлтгэл хангах үе.
2015.01.01 –
2015.04.01 уралдааны үйл явц.Байнга сурталчилна.
2015.04.01-нд Сургуулийн аварга
анги, багш шалгаруулах нэгийн даваа
2015.04.10-нд Аймаг,дүүргийн
аварга анги, багш шалгаруулах хоёрын даваа
2015.04.20-нд Улсын аварга
анги, багш шалгаруулах гурвын даваа
Жич: 1-ийн давааг сургууль бие даан зохион
явуулна.
2-ын давааг Ертөнц
төвйин аймаг,дүүргийн салбар зөвлөл зохион явуулна.Салбар зөвлөлийг 2014.12.05-
2015.01.01 хооронд зохион байгуулна.
3-ын давааг Ертөнц төвийн улсын
уралдаан зохион байгуулах түр хороо хариуцна.
Шагнал гардуулах ёслол: 2015.05.01-ний Үндэсний бичиг,соёлоо
дэлгэрүүлэх өдөр гардуулна.
Үндэсний бичиг,өв
соёлоо Түгээгч 2014 оны улсын аварга багш өргөмжлөл, мөнгөн шагнал, гадаадад аялж туршлага судлах эрхийн
бичиг
Үндэсний бичиг,өв
соёлоо Тээгч 2014 оны улсын аварга анги өргөмжлөл үнэ бүхий зүйлс
Жич: Оролцсон 7,8,9
анги тус бүрийн багш,анги бүлгийг доорх байдлаар шагнаж урамшуулна.Нийт
шагналын сан 10000000(Арван сая
төгрөг).Шагналын задаргааг 2015-04-01
нийтэд зарлана.
Үндэсний
бичиг,өв соёлоо Түгээгч багш 1-р байр нэг
Үндэсний бичиг,өв
соёлоо Түгээгч багш 2-р байр нэг
Үндэсний бичиг,өв соёлоо Түгээгч багш 3-р байр нэг
Үндэсний
бичиг,өв соёлоо Түгээгч багш Тусгай байр
хоёр
Үндэсний
бичиг,өв соёлоо Тээгч анги бүлэг 1-р
байр нэг
Үндэсний бичиг,өв соёлоо Тээгч анги бүлэг 2-р байр нэг
Үндэсний бичиг,өв
соёлоо Тээгч анги бүлэг 3-р байр нэг
Үндэсний бичиг,өв
соёлоо Тээгч анги бүлэг Тусгай байр хоёр
Аймаг,дүүргийн
багш нараа зохион байгуулж идэвхтэй оролцуулсан 5 хүртэлх аргазүйчийг гадаадад үнэ
төлбөргүй туршлага судлах айлчлалын эрхийн бичгээр шагнаж урамшуулна.
Холбоо барих:
E-майл.ariunbold.mongolbichig@gmail.com,ariuku@yahoo.com,d_soronzon@yahoo.com
Facebook.Монгол бичиг Ариунболд
Утас.99109450,99070300.
Ивээн тэтгэгч байгууллага: ” Алаг Уул Ган ББСБ”,
Гандан хийдийн
залуу лам нарыг дэмжих сан, Ертөнц төв”
Монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төвийн улсын
уралдаан зохион байгуулах түр хороо